menu

Wednesday, December 10, 2014

Түүхийн дидактик-бие даах ажил



Түүхийн дидактик хичээлийн бие даах ажлын удирдамж
Түүхийн дидактик хичээлийн бие даах ажил нь дараахь 4 бүтэцтэй байна. Үүнд:
1.    “Хичээнгүй бичиг” бичиг бичих замаар самбарт бичих чадвараа дээшлүүлэх- энэ ажил нь бие даах ажлын 10% байна. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд тухайн оюутны бичгийн ерөнхий чадвараас шалтгаалан оюутан тус бүр харилцан адилгүй хичээнгүй бичгийн дадлага хийж гүйцэтгэнэ.
2.    Цахим үзүүлэн боловсруулах - энэ ажил нь бие даах ажлын 15% байна. нэг ээлжит хичээлд (40 минутын) ашиглах материалыг  Power Point программ дээр боловсруулна. Энэхүү материал нь 20-25 слайданд багтсан байна. Үсгийн фонд arial, үсгийн өндөр тухайн слайдан дээрхи үзүүлэнгээс шалтгаалж янз бүр байж болох боловч гагцхүү харагдахуйц, зөв бичих дүрмийн алдаагүй, найруулгын алдаагүй боловсруулсан байна.
3.    Өөрийн төлөвлөсөн сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс 1 нэгж хичээлийн сэдэв сонгож, нэгж  хичээлийн хөтөлбөр боловсруулах- энэ ажил нь бие даах ажлын 50% байна.
Энэхүү хөтөлбөр нь 200 минутаас багагүй хугацаанд заах агуулгатай байхаар төлөвлөгдсөн байна.
4.    Түүхийн хичээлд ашиглах үзүүлэнгийн жагсаалт гаргаж, ашиглах зөвлөмж боловсруулах энэ ажил бие даах ажлын 25% байна.
4.1.        CD, DVD хэлбэрээр бэлэн буй хэрэглэгдэхүүний жагсаалт гаргаж, боломжтойг бэлнээр авсан байх
4.2.        Олон нийтийн хүртээл болсон судалгааны бүтээлүүд болон сурах бичгээс хичээлд хэрэглэж болох зураг, схем зэргийг канондах, скайнердах замаар цуглуулж, сургалтанд хэрхэн ашиглах арга зүйн зөвлөмж боловсруулна.
4.3.        Интернетээс бэлэн материал татаж, боловсруулалт хийж ашиглахад бэлэн болгож, түүхийн хичээлд ашиглаж болох вэб сайтуудын жагсаалт гаргах
4.4.        Түүхийн хичээлд ашиглаж болох газрын зургуудын жагсаалт гаргах


Оюутан дээрх бие даах ажлуудыг хийж гүйцэтгэснээр дараахь чадваруудад суралцана. Үүнд:
1.    Самбарт бичих чадвар дээшилж, самбар ашиглах чадварт суралцана.
2.    Цахим хичээл боловсруулах анхан шатны чадварт суралцана.
3.    Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах чадварт суралцана.
4.    Сургалт судалгааны материалуудыг цуглуулж, тэдгээрийг сургалтандаа ашиглах арга зүйд суралцана.